Art Pro ULGO бүтээгдэхүүнүүд

200 мл

SP-1 LIGHT

Давуу тал

  1. Ус тусгаарлах үзүүлэлттэй, өнгөлгөөний бодис
  2. Ус тусгаарлах өнгөлгөөг хийсэн машинд илүү тохиромжтой
  3. Үйлчилгээ нь алдагдаж байгаа ус тусгаарлах үзүүлэлт болон толигор өнгийг сэргээнэ.
  4. Өнгөлгөө хийгээгүй машинд ус тусгаарлах үйлчилгээг хадгалах нэмэлт өнгөлгөө хэлбэрээр ашиглах боломжтой.
  5. Машиныг угаасны дараа түрхэж өнгөлөх хэмжээнд , тод өнгө болон ус тусгаарлах үзүүлэлтийг идэвхжүүлэх боломжтой.
  6. Дээд зэрэглэлийн машин угаах  үйлчилгээнд дээд өнгө болгож ашиглах боломжтой.
  7. ULGO  -гийн өнгөлгөөний машины хамгаалалтын бодис болгож ашиглах

Баталгаат хугацаа: 3 сар

Өнгөлгөө хийх хугацаа: 3 сар тутамд шинээр хийх
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 1 үе бүрт (дунд оврын SUV)30 минут

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Эх биеийг хөөсрүүлж угааж цэвэрлэх
  2. Угаасан машины эх биеийг цэвэрхэн алчуураар 3 удаа шүршиж, эх бие дээр жигд тарааж өгнө
  3. Хамгийн сүүлд панер тус бүрийг цэвэрхэн хуурай алчуураар арчиж цэвэрлэх (20 минутын дараа машиныг хүлээлгэн өгөх

Анхаарах зүйл:

  1. SP-I –ийг орлуулж хэрэглэхийг хориглоно
  2. AP-I –тэй хослуулж хэрэглэхийг хориглоно
  3. Шүршсэн алчуураар өнгөлгөө хийхэд үүссэн товойлтыг цэвэрхэн арчиж арилгах

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Гүйцэтгэлийн дараа WAХ ашиглахыг хориглоно.

200 мл

SP-2 LIGHT

Давуу тал

  1. Ус тусгаарлах үйлчилгээ
  2. Толигор өнгө гаргах
  3. Хамгаалалтын филонк
  4. Суурь өнгөлгөөний хамгаалалтын филонк болгож ашиглах
  5. 3 хэмжээст молекулын ширхэглэг бүтэц, метилийн бүтэц бүхий ус тусгаарлагч найрлага
  6. Шилэн найрлага нь өндөр үзүүлэлт бүхий толигор байдлыг урт хугацаанд хадгалах боломжтой
  7. Хэт ягаан туяа, халалтаас шалтгаалсан чанар муудах, зэврэлт үүсэх, гажилт орох зэрэг хувиралт үүсэх магадлал бага.

Баталгаат хугацаа: 1 жил
Өнгөлгөө хийх хугацаа: 3 сар тутамд (3 сар тутамд машинаа угаасны дараа, SP-Ilight-аар өнгөлөх )
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 1 үе бүрт (дунд оврын SUV) 90минут

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. AP-I-ийг ашигласаны дараа
  2. 15 минут хатааж эх биеийг хатсаны дараа хийж гүйцэтгэх
  3. Байгалийн хатаалт: 8 цаг (100%), хэт ягаан туяаны халаагч ашигласан нөхцөлд 30 минутын дараа машиныг хүлээлгэн өгөх боломжтой

Анхаарах зүйл: AP-I –тэй хамт нэг бүтээгдэхүүн болгож хэрэглэдэг учраас дангаар ашиглахыг хориглоно.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Гүйцэтгэлийн дараа WAХ ашиглахыг хориглоно.
  2. Хэсэг газар ноцтой бохирдсон нөхцөлд Coating maintenance cleaner ашиглах

100 мл

COATING MAINTENANCE CLEANER

Давуу тал

  1. Өнгөлгөө хийсэн машинд ашиглах зориулалтын цэвэрлэгч бодис
  2. Өнгөлгөө хийсэн машинд ашиглах зориулалтын цэвэрлэгч. Ердийн машин угаалгаар унахгүй өнгөлгөөний бүрхүүл дээр тогтсон хүчтэй бохирдол(Шувууны ялгадас, модны давирхай, шумуулны сэг, тосны бохирдол зэрэг ердийн машин угаалгаар арилахгүй бохирдол.)-ийг илүү үр дүнтэй арилгаж, өнгөлгөөний бүрхүүл муудах явцыг багасгана.
  3. Урамшууллын бүтээгдэхүүн болон цэвэрлэгч бодис хэлбэрээр хэрэглэгчид жижиглэнгээр худалдах боломжтой

Баталгаат хугацаа: Байхгүй

Өнгөлгөө хийх хугацаа: Байхгүй

ЗААВАР
Гүйцэтгэлийн арга:

  1. Бохирдсон хэсэгт алчуур дээр эмийн бодисоо шингээж зөөлөн арчих.
  2. Бохирдлыг арилгасны дараа машиныг нийтэд нь цэвэрхэн угаана.

Анхаарах зүйл:

  1. Өнгөлгөө хийснээс бусад хэсэгт ашиглахгүй байна.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдах боломжтой
  2. Зориулалтын бус хэлбэрээр ашиглахыг хориглоно.

200 мл

MAINTENANCE SHAMPOO

Давуу тал

  1. Машин угаах зориулалтын шампунь
  2. Угаах үр дүнгийг илүү сайн болгодог төрөл бүрийн өнгөнд тохиромжтой. Машин угаах зориулалтын шампунь.
  3. Хөөс сайн гарч ширхэг нь нарийн учраас эх биед наалдсан бохирдолыг гүйцэт арилгах боломжтой.
  4. Цэвэр байгалийн гаралтай болохоор эх бие болон өнгөлгөөний гадаргууг гэмтээхгүйгээр, өөрийн чинь хайртай машины бохирдсон хэсгийг гүйцэт цэвэрлэж өгнө.
  5. Хэрэглэгчид шууд жижиглэнгээр худалдах боломжтой

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Эхлээд машины тоосыг цэвэрхэн угааж цэвэрлэх
  2. Машин угаах парлонд 8 дусал дусааж эх биеийг нийтэд нь хөөсрүүлэх
  3. Хөөс арилах хүртэл усаар угааж арилгах
  4. Цэвэрхэн алчуураар усны дусал арилах хүртэл арчиж цэвэрлэх

Анхаарах зүйл:

  1. Нарны шууд тусгалттай газар хөөсрүүлж угаахыг хориглоно
  2. Хөөсрүүлсэний дараа тэр чигт нь удаан хугацаагаар байлгахгүй байна.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдах боломжтой

500 мл

WATER REPELLENT SHAMPOO

Water Repellent Type Body Shampoo

Car wash shampoo with water repellent effect.
A water repellent coating can be achieved while shampooing the car.
A superb water repellent film is formed when rising off the car.
Best suited for a car wash on the water repellent coating treated car and easy coating on non coating treated cars instead of using a regular wax.

50 мл

LEATHER COATING

Давуу тал

  1. Савхин тоноглолын хамгаалалтын бодис
  2. Ус тусгаарлах өнгөлгөө.
  3. Бохирдол наалдахаас хамгаална.
  4. Хэт ягаан туяаны тусгалтаас хамгаалж муудахаас сэргийлнэ.

Баталгаат хугацаа: 6 сар
Өнгөлгөө хийх хугацаа: 6 сарын эдэлгээтэй болохоор, 6 сар тутамд нэг удаа шинээр өнгөлөх
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 1 суудалд 30 минут зарцуулна.

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Савхин бүрээсэнд наалдаж байгаа тоосыг цэвэрхэн арчина. (Бүлээн усанд норгосон алчуур хамгийн тохиромжтой.) Гүцэт хатаах
  2. Хатаасан цэвэр нөхцөлд парлон дээр 10 дусал эмийн дусал шингээж жигд түрхэнэ.
  3. Эмийн бодисыг жигд түрхсэний дараа шууд хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ. (Суудал тус бүрээр хийж гүйцэтгэх )
  4. 2 цагийн дараа машиныг хүлээлгэн өгөх

Анхаарах зүйл:

  1. Санамсаргүйгээр бусад сэлбэгэнд эмийн бодис хүрсэн нөхцөлд яаралтай цэвэрхэн арчих.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Бохирдсон нөхцөлд нойтон алчуураар зөөлөн арчих (бүлээн усанд норгосон алчуурч нь хамгийн тохиромжтой).

300 мл

INTERIOR ANTIBACTERIAL COATING

インテリア抗菌コーティング

300 мл

LEATHER CLEANER PRO

Давуу тал

  1. Савхин чимэглэлийн зориулалтын тос
  2. Савхин бүрээс болон төрөл бүрийн савхи, лидеринд тохиромжтой тусгай төрлийн тос
  3. Савхинд наалдсан бүх бохирыг цэвэрлэж, тосны найрлагыг задалж өгсөнөөр хуучирхаас хамгаалж, шинэ машины уян зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг. Савхи нь хүний биед дулаахан найрлагатай учраас бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад амархан гэмтэх болон хатуурахгүй.
  4. Савхи будалтаас өмнө суурь бодис болгож ашиглах боломжтой.
  5. Хэрэглэгчид жижиглэнгээр худалдах боломжтой, савхи будалт хийсэн үйлчлүүлэгчид урамшуулал болгож өгдөг ч, тодорхой үнээр худалдаалах боломжтой.

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: Байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Бохирдсон газар, алчуур дээр эмийн бодисоо шингээж зөөлөн арчина.
  2. Бохирдлыг арилгасны дараа нийтэд нь цэвэрхэн арчиж өгнө.

Анхаарах зүйл:

  1. Өнгөлгөөний гадаргуугаас бусад хэсэгт ашиглахгүй байна.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдах боломжтой
  2. Зориулалтын хэрэглээнээс бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

250 мл

ALCANTARA TEXTILE CLEANER

Давуу тал

  1. Даавууны тусгай цэвэрлэгээний бодис
  2. Хэрэглэгчдэд жижиглэнгээр худалдах боломжтой, CP даавууны төрлийн өнгөлгөө хийлгэсэн хэрэглэгчдэд урамшуулал болгож өгдөг ч, тодорхой үнээр худалдаалах боломжтой.

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Тохирсон хэсэгт шүрших
  2. 1 минутын дараа чийгтэй алчуураар шүршсэн хэсгийг угаалгын нунтагны хөөс арилах хүртэл арчиж цэвэрлэнэ.
  3. Хамгийн сүүлд нийтэд нь цэвэрхэн алчуураар арчиж цэвэрлэнэ.

Анхаарах зүйл:

  1. Өнгөлгөөнөөс бусад хэсэгт ашиглахгүй байна.
  2. Шүрших зориулалтаар ашиглах учраас нүдэнд орохоос сэргийлнэ.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдах боломжтой
  2. Зориулалтын бус хэлбэрээр ашиглахыг хориглоно.

200 мл

SANITIZATION DEODORANT

Давуу тал

  1. Чимэглэлийн зүйлийн нянг арилгах, үнэр дарагч
  2. Үйлчлүүлэгчдэд урамшуулал болгож өгдөг ч, тодорхой үнээр худалдах боломжтой.

Баталгаат хугацаа: Байхгүй 
Өнгөлгөө хийх хугацаа: Байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. SUV машины нөхцөлд, 5 удаа шүрших нь хамгийн тохиромжтой.

Анхаарах зүйл:

  1. Өнгөлгөөний хэсгээс бусад хэсэгт ашиглахгүй байна.
  2. Шүршдэг зориулалтаар ашиглах учраас нүдэнд орохоос сэргийлнэ.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдах боломжтой
  2. Зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

50 мл

RAIN PRO

Давуу тал

  1. Цонхны шилэнд ашиглах ус тусгаарлагч өнгөлгөө
  2. Нүүрэн талын шилэнд өнгөлгөө хийснээр борооны усыг холдуулж, харагдах орчныг сайн байлгана. 50км явсаны дараа ус тусгаарлах бүрхүүл гүйцэт бүрэлдэж, зах зээлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад урт хугацаанд илүү тод харагдах орчныг бүрдүүлэх боломжтой.
  3. Элэгдэлд тэсвэртэй үзүүлэлтийг урт хугацаанд хадгалж чадна.

Гүйцэтгэл хийх үелэлт хугацаа:

Баталгаат хугацаа:  6 сар
Өнгөлгөө хийх хугацаа: 6 сар тутамд 1 удаа шинээр хийж гүйцэтгэх
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 1 машинд 4 цаг

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Шилний тоосыг цэвэрлэнэ
  2. Шил арчигчийг усаар угааж цэвэрлэх
  3. Хуурай цэвэр шилэн дээр парлонд 5 дусал шингээсэн бодисоор шилэнд жигд түрхэнэ.
  4. Бор солонгон өнгө үүссэн нөхцөлд хуурай цэвэр алчуураар арчиж цэвэрлэх
  5. 1 цагийн дараа машиныг хүлээлгэн өгөх

Анхаарах зүйл:

  1. Чийгтэй шилэн дээр хийж гүйцэтгэхгүй.
  2. Эмийн бодисыг парлонд шингээж түрхэсний дараа урт хугацаагаар орхихгүй. (15 минутын дотор арчиж цэвэрлэнэ)

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Шил бохирдсон нөхцөлд шууд алчуураар арчихгүй байна.
  2. Машин угаах үед шилний бохирдолыг цэвэрхэн угааж, дараа нь угаагчаар угаана.
  3. Шил арчигч нь элэгдсэн нөхцөлд, яаралтай солино.

200 мл

GLASS COMPOUND

Давуу тал

  1. Шилний тосон бохирдлыг арилгаж, илүү тод харагдана.
  2. Голдуу шилний тоос цэвэрлэх болон шилний өнгөлгөөний өмнөх цэвэрлэгч бодис болгож ашиглна.

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Гүйцэтгэл хийхээс өмнө тоосыг цэвэрлэж цэвэр байлгана.
  2. Нойтон чигээр нь хатуу парлонд хатуу мөнгөний хэмжээтэй түрхэж шилийг зүлгэх хэлбэрээр түрхэнэ.
  3. Шилийг нийтэд нь арчсаны дараа усаар шил арчигчийг цэвэрлэнэ.

Анхаарах зүйл:

  1. Урд шилний зай завсарт ордог болохоор, болгоомжтой цэвэрхэн хийж гүйцэтгэх

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдахыг хориглого.

50 мл

WHEEL COATING

Давуу тал

  1. Никель обудын зориулалтын өнгөлгөөний бодис
  2. Никель обуданд түрхэснээр хүчтэй ус тусгаарлах шилэн бүрхүүл үүснэ.
  3. Обудан дээр бохир болон тоормозны тоос наалдахгүй нөхцөл үүсч, наалдсан бохирдол нь амархан унана. Мөн элэгдэлд тэсвэртэй байж хурдан эргэх болон тоормозлох үеийн халах нөхцөл ч гэсэн үзүүлэлт нь буурахгүй.
  4. Хуучин тослог өнгөлгөөтэй ялгаатай тал нь исэлдэх үзүүлэлт байхгүй болохоор өнгөлгөөний бүрхүүл нь удаан хугацаанд хадгалагдана.

Баталгаат хугацаа: 3 сар 
Өнгөлгөө хийх хугацаа: 3 сарын хугацаатай байдаг болохоор, 6 сар тутамд 1 удаа шинээр хийх.
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 4 ширхэг нь 30 минут

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Наалдсан төмрийн нунтагыг цэвэрлэх
  2. Усаар угааж цэвэрлэх
  3. Хатсан цэвэр обудын нөхцөлд парлон дээр 5 дусал эмийн бодис шингээж 4 обудан дээр жигд түрхэнэ.
  4. Хуурай алчуураар эмийн бодистой обудыг арчих
  5. 1 цагийн дараа машиныг хүлээлгэн өгөх

Анхаарах зүйл:

  1. Чийгтэй нөхцөлд хийж гүйцэтгэхийг хориглоно.
  2. Эмийн бодисыг парлонд шингээж түрхсэний дараа урт хугацаагаар байлгахгүй
  3. Тосны найрлагыг заавал гүйцэт цэвэрлэх

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Машин угаах үед шилний бохирдолыг усаар гүйцэт цэвэрлэж, дараа нь угаагчаар угаах.

300 мл

WHEEL ENGINE CLEANER

Давуу тал

  1. Обуд, хөдөлгүүрийн цэвэрлэгч бодис – (Тос арилгахад хамгийн тохиромжтой угаалгын нунтаг)

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: Байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Бохирдсон хэсэгт шүрших
  2. 3 минутын дараа усаар зайлах

Анхаарах зүйл:

  1. Хөдөлгүүрийн нөхцөлд 3 минутын дараа алчуураар арчина.
  2. Бээлийн болон маск зүүх шаардлагатай. (Хүчний эмийн бодис болохоор арьсанд хүрэхээс сэргийлнэ.)

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдахыг хориглоно.

100 мл

TIRE COATING

Давуу тал

  1. Дугуйны зориулалтын өнгөлгөөний бодис
  2. Шинэ бүтээгдэхүүнтэй адилхан хар өнгийг удаан хугацаанд хадгална.
  3. Дугуйнд гажилт үүсгэхгүй, өнгө хувиргахгүй тогтвортой толигор, өнгөлөг, уснаас тусгаарлах, тосноос тусгаарлах, бохирдлоос хамгаалах үйлчилгээтэй байлгана.
  4. Дугуйг хуурайшилтаас үүсэлтэй муудалтаас хамгаална.

Баталгаат хугацаа: 3 сар
Өнгөлгөө хийх хугацаа: 3 сар баридагч учраас, 3 сар тутамд нэг удаа шинээр өнгөлөх.
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 4 ширхэг дугуйнд 30 минут зарцуулна.

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Дугуйнд наалдаж байгаа хог тоосыг цэвэрхэн угааж хатаана.
  2. Хатсан цэвэрхэн дугуйн дээр зориулалтын парлонд 10 дусал эмийн бодисыг шингээж жигд түрхэж өгнө.
  3. 1 цагийн дараа машиныг хүлээлгэн өгнө.

Анхаарах зүйл:

  1. Санамсаргүйгээр обуданд эмийн бодис хүрсэн нөхцөлд яаралтай цэвэрхэн арчина.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Шавартай зам дээр урт хугацаанд явсан нөхцөлд, нэг удаа шинээр өнгөлөх.

300 мл

IRON POWDER REMOVER

Давуу тал

  1. Төмрийн нунтгийг цэвэрлэх бодис
  2. Химийн урвалаар их бие болон обуданд наалдсан төмрийн нунтгийг арилгах шүршдэг бодис
  3. Будаг болон өнгөлгөөний бүрхүүлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, төмрийн нунтгийг илүү үр дүнтэй арилгана.
  4. Шүршихэд төмрийн нунтаг нь бор өнгөтэй болж хайлна. Төмрийн нунтгаас бусад обуданд наалдсан тормосны бохирдлыг арилгахад мөн үр дүнтэй.

Баталгаат хугацаа: Байхгүй
Өнгөлгөө хийх хугацаа: Байхгүй

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Машиныг угаасны дараа шүршинэ.
  2. 3 минутын дараа цэвэрхэн угаана.

Анхаарах зүйл:

  1. Никл сэлбэг дээр эмийн бодис хүрэхээс сэргийлнэ.
  2. Бээлий болон маск шаардлагатай (хүчтэй эмийн бодис болохоор арьсанд хүргэхээс сэргийлнэ.)

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Жижиглэнгээр худалдахыг хориглоно.

50 мл

MOLD COATING

Давуу тал

  1. Хуванцар сэлбэгийн өнгөлгөө
  2. Өнгөлгөө хийгээгүй муудаж холцорсон өнгөлгөөгүй хуванцар сэлбэгийн өнгийг сэргээж өгнө.
  3. Ердийн өнгөлөгч бодистой өөр тунгалаг бүрхүүл үүсдэг учраас бороонд урсах хайлахгүйгээр урт хугацаанд (6 сар) өнгөө хадгална. Мөн хэт ягаан туяаны нөлөөгөөр өнгө алдахаас хамгаална.

Баталгаат хугацаа: 6 сар
Өнгөлгөө хийх хугацаа: 6 сар тутамд нэг удаа шинээр өнгөлөх
Өнгөлгөөнд зарцуулах хугацаа: 1 машинд зарцуулах хугацаа 4 цаг

ЗААВАР

Гүйцэтгэлийн арга:

  1. Гүйцэтгэл хийхээс өмнө панерийн тоосыг гүйцэт арилгах хүртэл арчиж цэвэрлэнэ.
  2. Хуурай цэвэрхэн обудын нөхцөлд, парлон дээр эмийн бодисыг 5 дусал шингээж жигд түрхэнэ.
  3. Эмийн бодисыг панер тус бүр дээр түрхсэний дараа шууд хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ.
  4. 1 цагийн дараа машиныг хүлээлгэн өгөх

Анхаарах зүйл:

  1. Хуванцар материалаас бусад зүйлд ашиглахыг хориглоно.

Хэрэглэгчийн анхааралд:

  1. Бохирдсон хэсгийг бүлээн усанд норгосон алчуураар зөөлөн арчина.